Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээгүүр устай, мөсний зузаан 132 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байгаа бол Хархорин сумын орчимд усан зах өргөссөн, мөс хөдөлж, цөн түрж байна. Мөсний зузаан 69 см, олон жилийн дунджаас 5 см нимгэн, усны түвшин олон жилийн дунджаас 5 см их байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, усан зах үүссэн. Мөсний зузаан 126 см, олон жилийн дунджаас 20 см зузаан байгаа бол Арвайхээр сумын орчим мөсний үзэгдэлгүй, усны түвшин олон жилийн дунджаас 10 см их байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим живсэн мөстэй, мөсөн дээгүүр урсацтай. Мөсний зузаан 64 см, олон жилийн дунджаас 20 см зузаан байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим өтгөн цөнтэй, усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим мөсний үзэгдэлгүй, усны түвшин олон жилийн дунджаас 45 см их байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: Газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 1.2 м орчим дээшилсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР